СОЁМБО БЭЛГЭДЭЛ
Соёмбо бэлгэдэл нь яг одоогоор зургаан янз байгаа, тэдгээрээс хоёр нь олны танил болж, нэг нь зүгээр л хоосон домог болон үлдэж харин зургаа дах нь яг одооны Төрийн Сүлд таниулна. Ямар төрөл зүйлийн Соёмбо байдгийг сонирхуулахад:
нэгд. Алтан Соёмбо, Бат хааны Алтан Ордод хамаарна.
хоёрт. Арга-билиг Соёмбо, Өндөр гэгээний Эх Хандалмалын удамд хамаарна.
гуравт. ариун эхийн хүүгийн Соёмбо, Хандцамц ба Өндөр гэгээнд хамаарна
дөрөв. манж гүнж ба манж эфү ноёны хөвүүн хоёр дугаар богдод хамаарах хорчин Соёмбо.
тав. хорлолт Соёмбо, түвд гүнжийн хөвүүн.
6 дүрийн түвд богдод хамаарна, зургаа дахь нь өшит Соёмбо, эдүгэ морины хэвэлд шигдсэн хос хорт могойн үүр Соёмбо юм.
Харин Соёмбын хэрэглээ эдүгэ цагт хамгийн аюултай нийгмийн үзэгдлийг таниулсан нь эдүгэ цагийн Төрийн Сүлдэнд дүрслэх хорлолт-өшит Соёмбо хэрэглэх хэлбэр юм. Аливаа юмс үзэгдэл өөрийн Цаг хугацаа Орон зайн ялгамжтай байхыг Соёмбын дөрвөн өөр хэрэглээ маш тодорхой таниулдаг.
Соёмбо хэмээхүйг бодитоор таних болсон цаг нь 17 р зуунд Өндөр гэгээн Занабазар дорнын Соёлт Монголд үлдээсэн арга-билиг Соёмбо ба алтан Соёмбын тухай сануулга юм. 17-р зуунаас арга-билиг Соёмбо таньж ирсэн боловч алтан Соёмбын талаарх хийсвэр төсөөлөл ой санамждаа хадгалж үлдсэн байдаг. Яг ямар байдлаар алтан Соёмбо бусдаас ялгарч байхыг төсөөлөөгүйн улмаас өнөө хүртэл алтан Төрийн алтан Соёмбо яг ямар дүрслэлтэйг таниагүй дорныхон өдий хүрчээ.
Дорнынхон хоёр өөр Соёмбо таньдаг
Дорнынхны танил хоёр Соёмбо бий, нэг нь Өндөр гэгээний бүтээсэн Соёмбо, нөгөөх нь 1911 онд манжаас салан тусгаарлах түвд хутагтын Төрийн Соёмбо. Ялгаа асар их, дорнынхон өнөө хүртэл ялгааг төгс таниагүйн улмаас түвдэд мөргөж байдаг.
Өндөр гэгээний бүтээсэн Соёмбын онцлог
Соёмбо нь эртний эртний Соёмбо үсэг ашиглан Халхын Өндөр гэгээн Соёмбо бүтээж үлдээхдээ бүхний дээр өвгөдийн ариун гал голомтод гурван үеийн үр хойчсынх нь ариун гал голомт бадран байхыг гурван үзүүрт галын дөлөөр дүрсэлсэн байдаг. Энэхүү гурван үзүүрт гал бэлгэдэхдээ өвгөдийн ариун гал голомтод өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван үеийн ариун галыг багтаан бэлгэдсэн байдаг. Үүнийг задаргаагаар нь ойлгох шаардлага үүсдэг. Ийм учраас Соёмбо бэлгэдлийн бүтцийг нэг нэгээр судлан таних хамгаас чухал.
Тэгэхээр, хамгийн түрүүнд Соёмбо бол нэгэн төрлийн өвөрмөц пирамидын бүтэц юм. Гэхдээ Соёмбо нь Алтан Орд улс, Хүннү, Түрэг, мөрөн голын ай савынхны оршихуйг цогцоор эрэмбэлэн таниулсан байдгаар өвөрмөц пирамидын тогтолцоог бүрдүүлдэг. Өнөө хүртэл Соёмбо нь пирамидын тогтолцоог таниулж буйг ойлгоогүйн улмаас Соёмбын хэрэглээ гажуудсан явдал байгаа. Чухамхүү, Соёмбо нь яг юуг бэлгэдэж буйг таних шаардлага үүсжээ. Тэгэхээр, Соёмбо, түүний бүтцийг онцолж таних гэж оролдох маш чухал.
Соёмбын орой дээрх гурван үеийн ариун гал голомтын бэлгэдэл
Энэ нь орой дээрээ гурван үзүүрт галын дөлтэй, арга-билиг Соёмбо юм. Гурван үзүүрт галын дөл нь гурван үеийн ариун гал голомтын өнгөрсөн одоо ирээдүйг бэлгэддэг. Гэхдээ гурван үзүүрт ариун гал нь өвгөдийн гал голомтод бадран асаж байгааг дүрсэлдэг. Тухайлбал, Есүхэй баатрын ариун гал голомтод түүний гурван үеийн ахмад хөвүүдийн ариун гал бадран асдаг юм. Ингэж байж Есүхэй баатрын ахмад хөвүүн Тэмүүчин Чингис хаан, Есүхэй баатрын ахмад ач хөвүүн Зүчи хаан, Есүхэй баатрын ахмад гуч хөвүүн Бат хааны ариун гал голомт түүний тулганд бадран асах боломжтой. Яг ийм тохиолдолд гурван үеийн ариун гал голомт өвгөдийн гал голомтод бадран асаж байх боломжтой. Эдүгэ цагт ариун гал голомтын талаар дорнын Соёлт монголчууд ямар ч ойлголт байдаггүйн улмаас ариун хэмээн онцлохын учрыг ойлгохгүй байгаа.
Алтан Соёмбын төсөөлөл:
Өнөө хүртэл алтан Соёмбо гэгчийн талаар юу ч мэдэхгүйн улмаас дорнын Соёлт дорнод монголчууд нь арга-билиг Соёмбын орой дээрх гурван үзүүрт галыг алтан Соёмбын бэлгэдэл гэж ойлгодог. Гэтэл, алтан Соёмбо нь өөр оршихуйд байдаг учрыг түүнийг өнөө хүртэл таньж чадаагүй юм.
Алтан Соёмбо
Алтан Соёмбо нь алтан Төрийн Сүлд болж ирсэн ба алтан Төрийн Сүлдэнд залбирахдаа алтан Соёмбо төсөөлдөг. Энэ ч зүйн хэрэг гэхдээ алтан Соёмбо нь алтан Төр оршихуйг заадаг учраас хосолмол ойлголт, харин арга-билиг Соёмбо нь арга – билиг Төр бэлгэдэж буйг ялгаж таних шаардлага үүсгэнэ. Алтан Соёмбо нь орой дээрээ мөн ижилхэн гурван үеийн ариун гал голомтын бэлгэдэл байхаас гадна хамгийн чухал онцлог бол хос алтан загасны бэлгэдэл юм. Арга-билиг Соёмбо ноос ялгаатай нь алтан Соёмбод хос алтан загас нь хоёулаа толгой хэсгээрээ дээш хандсан байрлалтай байдгаар онцлог юм. Алтан Төрийн бэлгэдэл нь гурван үеийн ариун гал голомт оройлон оршихоос гадна тунгалаг уст мөрөн гол, алтан хос загас, алтан тэвшний хөндий нэгдмэл байдлаар алтан Төр оршихуйн бэлгэдлийг цогцоор таниулдаг. Энэ нь гурван үеийн ариун гал голомт, газар, ариун ус, ариун уст нуур цөөрөм, ариун уст гол мөрний цогц байдлыг багтаасан ариун оршихуйн дээд бэлгэдэл алтан оршихуйг таниулдаг юм.
Хос алтан загасны бэлгэдэл алтан Төрийн алтан Сүлд оршихуйг баталгаажуулдаг
Хос хоёр загасны бэлгэдэл нь “нэгэн үзүүрт санаат бол эм хүн байвал эр хүнд тооц, эр хүн байвал эрдэнэ лугаа тооц” хэмээхүйн үнэлэмжид хамаарах хос хоёр алтан загасны бэлгэдэл нь алтан Төр оршихуйн суурь ойлголтыг бий болгодог. Өөрөөр хэлбэл гурван үеийн ариун гал голомт бүхнийг оройлон Соёмбын дээр оршихоос гадна алтан хос загас, алтан тэвшний хөндий, ариун тунгалаг уст гол мөрөн алтан Төрийн цогц байдлыг бэлгэддэг юм.
Алтан Төрийн алтан Соёмбо нь Бат хааны Алтан Ордын нутагт хамаарна
Алтан Төрийн бэлгэдэл болсон алтан Соёмбо нь Есүхэй баатрын гуч хөвүүн Бат хааны Алтан Орд улсад оршин байсан, одоо ч гурван үеийн алтан Төрийн холбоост оршин байгаа. Энэ бол алтан Төрийн бэлгэдэл алтан Соёмбо нь Бат хааны Алтан Ордын нутагт хамаарч байсныг илтгэнэ. Бат хааны Алтан Ордын Нийслэл нь алтан загасны оронд алтан тэвшний хөндийд байрлаж байсан, түүний баталгаа нь яг тэнд Атлантын далайн усны тэлэлт Байгалийн үзэгдлээр ороогүйгээс гадна Атлантын далайн булингартай усны тэлэлтийн Нийгмийн үзэгдлийн үед Дэлхийн II дайны үед ч Атлантын далайн усны тэлэлт давшилтын үед германы цэргийн довтолгоо Баты Сарай хотод ойртож чадаагүй. Баты Сарай хот нь төв Азийн цэнгэг усны ай савын хамгийн баруун хязгаарт, уртраг-өргөрөгийн 47:47 огтлолцолд байрлаж байсан. Чухамхүү Бат хаан өөрийн Алтан Ордын Нийслэл Баты Сарай хотын эцэг Зүчи хааны Алтан Ордын нутгийн алтан загасны алтан тэвшний хөндийд байрлуулжээ.
Арийчүүдийн удам ба ариун газрын онцлог
Зүчи хааны Алтан Орд улсын хил хязгаарт Атлантын далайн усны тэлэлт ороогүйг далайн усанд автаагүй ариун газар оршихуйн баталгаа болж чаджээ. Яг үүнийг ариун газар гэж онцлохдоо далайн усны тэлэлт ороогүйг онцлохдоо онгон газар, онгон охин, онгон охины хөвүүн гэдэг ойлголт үүсжээ. Гэтэл, далайн усанд автаагүй ариун газрыг онгон газар гэж нэрлэх ойлголтоос үүссэн онгон охины тухай ойлголт бол цэнгэг усны ДНК тээгч, ариун цустай, ариун ус ундтайг батлан таниулах ойлголтууд маш эртнийх байлаа. Тиймээс, ариун газрын ариун охид нь авсан эр нөхрөөс үл хамааран ариун усны ДНК тээгч хүүгээ төрүүлэх давуу талыг онгон охин гэдэг ойлголтоор онцолж байсан нь далайн усны ай савын булингартай усны ДНК тээх хольцгүйг онцолжээ. Чухамхүү, анх удаа далайн усны ай савынхантай анхны гэрлэлт хийж ариун усны ДНК тээгч хөвүүнээ төрүүлсэн ариун эхийг бурхныг төрүүлэгч эх гэж алдаршуулж байжээ. Гэтэл онгон Байгаль гэж ойлгохдоо далайн усны ай савынхан гар хүрээгүй ариун дагшин нутаг гэж ойлгодог уламжлалт ойлголтыг ариун охин хэмээх ойлголтод дүйцүүлэн ойлгох нь онгон охин хэмээх ойлголтыг үүсгэж байжээ. Энэ нь далайн усны ДНК удамд нь байхгүй гэдэг ойлголтыг онцолсон давхар ойлголт ариун охиныг далайн булингартай усны ай савд ондоо усны ДНК тээгч нөхөрт гарах үед түүний хөвүүд охид нь ариун эхийн удмынх байхыг онцолсон болохыг Шинжлэх ухааны үндэслэлтэй таних цаг иржээ. Ус бол цус хэмээх ойлголт байсаар ирсэн учраас ариун усны ДНК тээгчдийг эрт цагт ариун цустай гэж онцлогтой арийчүүд гэж олон тоон дээр нэрлэж байжээ.
Зүчи хааны охины удам Оросын эзэнт гүрнийг үүсгэн байгуулжээ
Зүчи хааны Алтан Ордын улсын нутгийн онцлог эртний арийчүүдийн нутгийг орчин цагт Шинжлэх ухааны үндэслэлтэй батлахдаа чухамхүү Зүчи хааны охины удам Оросын эзэнт гүрнийг үүсгэн байгуулж чадсан байдаг. Хөгшин Крым хотод хаанчилсан Мамай нь Зүчи хааны удмын охинтой гэрлэсэн болохыг тухайн үедээ маш чухлаар албан ёсоор баталгаажуулжээ. Ийнхүү, Зүчи хааны хүргэн Мамай нь дөрвөн удаагийн ялалтаар тухайн үедээ ялж байж Хөгшин Крымд хаанчилсан түүхтэй. Хамгийн сонирхолтой нь Мамайн үед Оросын Консул Захар Романович байлаа. Ингээд хожуу Оросын эзэнт гүрний түүх Мамайн удмын охины хүү ба Захар Ромоновичийн удмын охин хоёрын гэрлэлтээр үүссэн юм. Иймд цагаан Орос хэмээхүй нь Зүчи хааны охины хойчис захирсан Бэрхэ Сарай хотын хаадын удмынхны түүх үргэлжилсэн билээ.
Ингэж Есүхэй баатрын ач хөвүүн Зүчи хааны охины удмынхан Бэрхэ Сарай хотоос Волга мөрний ай савыг захирсан түүхийн Шинжлэх ухааны үндэслэлийг Ильмень нэрт горхи-Ильмень нуурын холбоос Куцнец Алатау уулын бэлээс эхлэн таниулдаг юм. Хамгийн сонирхолтой нь Зүчи хааны хатан нь хонги иргэд захирагч байсныг эдүгэ таних л үлджээ. Учир нь Зүчи хааны Алтан Орд нь өндөар уулын тагийн Цэцэгтийн 360 цэнгэг уст нууртай, тэдгээрийн адагт Чуйн гол ундаргаа эхэлдэг юм. Чухамхүү, 1204-1206 оны түүх Енисейн мөрөн ба Чуйн мөрөн голын ай савд өрнөжээ. Ингэж алтан загасны алтан тэвшний орон хүртэлх өргөн уудам нутагт Зүчи хааны Алтан Орд оршин байхдаа Чуй голоор Морин голоор, Гүүн голоор эхэлж Сарлаг голоо дуусахын цаадах хэсэгт л алтан загасны алтан тэвшний хөндийг үүсгэжээ, мэдээж Волга мөрний зүүн эрэгт цэнгэг уст Актуба голын эрэг дээр Баты Сарай хот сүндэрлэн оршин байсан түүх ийнхүү Зүчи хааны Алтан Ордын нутгийн адгийг таниулдаг юм.
Хоёр дахь алтан арга - алтан билиг Соёмбо, Ханджамц-д хамаарна
Зүчи хааны нутгийн Их Богдын уугуул Ханджамцыг танигтун. Чухамхүү, Богд уулыг шүтэх ёс ийнхүү Зүчи хааны Алтан Ордын улсын нутагт орших Их Богд уулнаас эхэлжээ. Өндөр гэгээний эх өнөөгийн Астрахань мужийн Их Богд уулын оршихуйн Дээрхийн ёсыг Ширээ цагаан нууранд таниулжээ. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээний эх Ханджамцын өвгөдийн уугуул нутаг Гуравдагчийн эринд хамаарч байгааг онцлог шаардлага үүсчээ. Өндөр гэгээний эх Ханджамц нь Бат хааны удмын арга-билиг Төрт ёсыг Халхын нутагт эхлүүлэх үүрэгтэй эртний Архадын Соёлын Өвийг тээж ирсэн байдаг. Үүнийг баталгааг Авдай ханы хоёр дурсамж бичигт маш тодрхой өгүүлдэг нь Архадуудтай тааралдсан явдлаар эцэстээ ач хөвүүнээ бэрийнхээ өргөөнд бэрийн удмын гал голомтод төрүүлэх учиртайг Архадууд сургасан явдлаар танигддаг. Тэгээд ч Өндөр гэгээний эх нь өөрийн Өргөөтэй заларсан учраас Өргөөтэй хатан буюу гэрийн хатан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Өндөр гэгээн эхийнхээ Өргөөн 4 насандаа Халхын анхдугаар Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн түүхтэй. Өндөр гэгээн нь хүний дээд нагацын алтан Төрийн алтан Сүлдэнд өөрийн арга-билиг Төрийг даатгасан байдаг. Алтан газар ба алтан ус хэмээх арга-билиг нь Өндөр гэгээний эх Ханджамцын удамд хамаарна. Шууд утгаар Бат хааны Алтан Ордын Улсын түүхэнд хамаарч, Зүчи хааны Алтан Ордын улсын нутгийг таниулдаг. Ийнхүү, алтан газар-алтан ус бүхий арга-билиг Соёмбо нь Өндөр гэгээний эх Ханджамцад хамаарна. Чухамхүү, Их Богд Уул алтан газар байж, алтан загасны алтан тэвшний оронг өнөөгийн ОХУ-ын Астрахань мужид оршин буйгаар таниулдаг. Энэ нь Баты Сарай хотоос Зүүнгарын бодлого хэрэгжүүлэх үүргийг Ханджамц, Өндөр гэгээн хоёр гүйцэтгэжээ. Энэ бол хоёр дахь алтан арга- алтан билиг Соёмбод хамаарах орон зайн холбоос юм. Энэ нь алтан газарт алтан ургийн охин байхыг баталгаажуулдаг учиртайг онцлох шаардлага үүсжээ.
Гурав дахь алтан билиг ба алтан арга Соёмбо , Өндөр гэгээнд хамаарна,
Чухамхүү алтан Ургийн эх ба хөвүүний төрт ёсыг гурав дахь Соёмбо таниулдаг нь алтан Ургийн охин Ханджамц алтан Ургийн хөвүүн Өндөр гэгээнийг тээж төрүүлсэн явдлаар “алтан ураг-алтан хөвүүн” хос билиг арга үүсгэх загасны оршихуйг таниулдаг учиртай. Яг ийм тохиолдолд Өндөр гэгээн алтан төрийн алтан Соёмбо хамгаас чухлыг онцолсон байдаг. Энэ нь өөрийн хүний дээд нагацын алтан Төрийн Сүлдэнд хандаж буйгаар илэрдэг. Яг энэ үйлдлээр л алтан Төрийн Сүлдэнд хандах хандлага үүсэж байна. Тэгэхээр, алтан Төрийн алтан Сүлдэнд хандах нь алтан Соёмбод хандах хандлага байлаа. Учир нь ариун ус билиг-ариун газар арга үүсгэхдээ зөвхөн алтан Төрийн оршихуйгаар баталгаажих учиртайг ийнхүү таниулжээ.
Дөрөв дэх Соёмбо нь Инь-Янь болой, хори түмд, хэрэйд, манж, түвд эхийн хөвүүдэд хамаарна
Дорнын хэмээх ойлголт нь эдүгэ цагт билгийн саран тоололд хамаардаг шалтгаан нь дорнын Инь эхлэлээс үүссэн дорнын Янь хүүгийн ёс юм. Иймд Эх орон хэмээн зүдрэх дорнынхон дорнын Инь үүсэлтэй дорнын билиг гарал үүслээ таниулдаг. Гэхдээ зүүн Азийн Номхон далайн ай савд хар хэрэйдийн нутагт төвлөн байж, Инь болох нь эцэстээ хятдын эртний Тан улсын задрал 5 өнгөт 10 улсын бүрэлдүүнд нэгдэж буйг илэрхийлдэг. Ингээд л Инь эхийн Янь хөвүүд охид дорнын билгийн саран тоололд бар сард хаврын баяраа хятдын эртний Тан улсын задаргааны 5 өнгөт 10 улсын бүгд нийлээд дорнын 50 улс үндэстний нэг болчихдог. Яг ийм үед хятдууд ар халхыг ч өвөр халхыг ч өөрт нэгтгэх гэж яаралгүй дээ. Ингэж бусдын аманд өөрсдөө гүйж орох үйлийг хэрэйд эхийн хөвүүн хятдын ДИУ-Юань улсыг мөн хори түмд эхийн хөвүүн хятдын УИХ –манж Чин улсыг үүсгэн байгуулах үед түүнд нэгдэж хөглөсөн дорнынхны түүхэн үйл хэргээр танигддаг. Ийнхүү, манж эфү ноёны охины хөвүүн Чухандоржийн удамд халхын гурван хангийн удамд манж гүнж Инь билиг ба горлос удмын арга үүсгэх гэрлэлтээр үүссэн Соёмбо нь эрт цагт Дов мэргэн үгүй болохуйд түүний бэлэвсэн гэргий Алан го эхлүүлсэн хори түмд Инь эх билиг ба хори түмд Янь хөвүүний төрт ёсыг Бодончар мунхаг үргэлжлүүлсэн отгон хөвүүний отгон удмынхны түүх билээ. Энэ бол Довын оройд байсан алтан Арга үгүй болохуйд үүсдэг Соёмбын төрөл зүйл агаад энэ нь Дов мэргэн үгүй болохуйд, Тулуй үгүй болохуйд, Өндөр гэгээн үгүй болохуйд үүссэн байдаг тохиолдол юм.
Тав дахь Соёмбо Янь-Инь болой, хорчин Соёмбо нь халхын түвд эзэн богд хаанд хамаарна
Чухамхүү, 1911 онд манжаас салан тусгаарлахдаа манж гүнжийн хөвүүн 2-р богдын хойд дүрийг түвд 6 дүрийн хутагтын дүрээр сольсон үеийн төгсгөлд түвд эзэн богд хаант халх Монгол улсын шинэ түүхийг эхлүүлэхдээ хэрэглэсэн Соёмбо юм. Энэ Соёмбын онцлог нь орой дээрээ шаталсан гурван хар уст мөрөн гол дүрслээд түүний дор галт нуман дор Наран Саран мандаж буй мөрөн голын ай савыг дүрсэлдэг юм. Энэ бол түвд гүнжийн хөвүүний Дээрхийн ёс захирсан түүхийг таниулах түвд хөвүүн Янь хаанчлах үед хамаарна. Чухамхүү, ормол хүргэнээ хаанд залаад, ар халхын Наран гэрэлт түмэн настын ерөөлийг түвд хутагт эзэн богд хаанаас хайсан нь тангад ёсны Төрийн бэлгэдлийг Шар мөрний эхнээс эхлүүлж буйг таниулдаг. Чухам л түвд ормол хүргэнээ ар халхын хаанд өргөмжлөөд түүгээр түмэн жилийн Наран гэрэлт шинэ түүхийг эхлүүлэх гэж оролдсон нь Шар мөрний эхэнд дтд 6666 м өргөгдсөн эртний далайн ёроолын дов болох түвдийн өндөрлөгийн түмэн жилийн Наран гэлт шинэ түүхийг эхлүүлэх оролдлого байлаа. Харамсалтай нь Шар мөрний шинэ түүхийг ар халхад Туулын голд эхлүүлэх гэж оролдох нь амжилтгүй болох үед халхын ноёд нь хятдын Юань улсын үед мөн манж Чин улсын үед хятдаас авч байсан шан харамжаа үгүйлж эхэлсэн байдаг. Ийнхүү, манжаас салан тусгаарлахдаа манжийн хааны зарлигт даган аюулаа өнөө ч таньдаггүй. Манжийн хаан манж гүнжийн хөвүүн манж нагац эцгийнхээ эсрэг халхын дөрвөн хангийн иргэдийг турхирах гэж оролдоод Улс төрийн эрхээ удмаараа алдаж, ар халхад түвд эхийн түвд эцгийн хөвүүнийг хутагтаар 6 удаа залсан нь манжийн хааны зарлигт дагасных байлаа. Харин энэхүү зарлигийг үргэлжлүүлэн байж түвд хутагтын 6 дахь дүрийг ар халхын түвд эзэн богд хаанд залсан нь түүхэн алдаа байсныг дорнын Соёлт иргэд эс ойлгох ажгуу.
Жамух яг түвд 6 дахь хутагт лугаа нэгэн болой
Өнгөрсөн түүхэн Жамухын гарал үүсэл яг л ар халхын түвд эзэн богд хааны түүхийг давтсан эртний хувилбар байсныг таних цаг иржээ.
Жамух бол жирэмсэн эмийн гэдсэнд тээгдэж ирсэн Бодончарын “дээлтэй” хөвүүн болой. Тэрээр жадран урайнхай овогтон эхтэй, эцэг тодорхойгүй нэгэн. Эцэстээ Бодончарын ахмад “дээлтэй” хөвүүн учраас Бодончарын удмынхныг мөн албат иргэдийг тэргүүлэн захирч Тэмүүчин Чингис хаантай байлдсан түүхтэй. Эцэстээ Жамух Тагнын ууланд хар тэхийн мах шарж идэж байгаад өөрийн 5 албатдаа баригдаж ирсэн билээ. Энэ үйл явдал Тагнын нурууны бэлд 1205 онд болжээ. Яг одоо эдүгэ цагийн Жамухын үлдлийг Тагнын нуруунд таслан зогсоох шаардлага үүсжээ.
Зургаа дахь Соёмбо, модон морины гэдсэнд хос хорт могой үүрэлсэн Соёмбо
1983 онд Хүннүгийн Наран Саран календарь 12480 жилийн турш үргэлжлээд дуусах үеийн дараах үед зургаа дахь Соёмбо хэрэглэх Төрт ёсыг Ардчилсан Хувьсгал 1989 онд эхлүүлсэн. Гэхдээ 1987 онд түвдийн цагийн Хүрдэнд нэгдэж, түвдийн 17-р жаранг эхлүүлсний дараа ийнхүү зургаа дахь Соёмбо хэрэглэх боломж бүрджээ. Энэ бол 1992 оны Үндсэн Хуулиар “шүтэх Эрх чөлөөтэй” болох үед олдсон ховорхон боломж юм. Ингээд зүүн Азийн Монгол Төрийн Сүлд нь “модон морь, түүний гэдсээр хуваасан хос хорт могойн үүр бүхий зургаа дахь Соёмбо хэрэглэж эхэлсэн түүхтэй. Энэ бол Морь ба хорт могойн хослол хамтран нэгэн Төрийн Сүлд болох оролдлого байлаа. Гэтэл, хар хэрэйдийн нутагт Туулын гол нь Тэмүүчитн Чингис хаан ба Жамух хоёрын хоорондуур орж ирэх хорт могой байсан, түүнийг Тэмүүчин Чингис хаан сануулахдаа: “бид хоёрын дундуур хорт могой шургавч, нүүр нүүрээрээ тулж уулзаж асуудлаа шийдье” гэж байсан боловч Тоорил эцэстээ нялха Сэнгүм хөвүүнийхээ шийдвэрт нэгдэж Тэмүүчин Чингис хааны эсрэг хандаж, “Тэмүүчин хөвүүний Улсыг булаах” хуйвалдаанд нэгддэг билээ. Ийнхүү, яг энэ үйлийг XX зууны заагт эхлүүлж, XXI зуунд төгс болгож чадсан түүх ийнхүү модон морины гэдсэнд хос хорт могой үүрлэх аюулыг өдөөж буй дүрс бэлгэдэлтэй Соёмбо Төрийн ёсоор хэрэглэж байгаа билээ.
Модон морины гэдсэнд хос хорт могой үүрэлсэн Соёмбо тангад төрт ёсны тахилга дагалдуулдаг
Модон морины гэдсэн үүрлэсэн хос хорт могойн хорлолыг Төрийн бэлгэдэл болгосон нь тангад төрийн тахилга дагалдуулдаг. Иймд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга гишүүдэд хандаж Ерөнхийлөгчийн Зарлигийн хавсралт журмын дагуу Тангад ёсны Төрийн тахилга хийдэг үйлийг таслан зогсоох Хуулийн төслийг өргөн барихдаа эдүгэ цагийн Төрийн бэлгэдэл хэрхэн буруудсаныг сануулсан билээ.
Анд ба Тагнын уулсын холбоос мөн Инд голын ай сав нь зүүн Азийн нэгэн ай савд хамаарна
Харамсалтай нь Улаанбаатар хот орчмын Богд уул бол манжийн хааны шарилын тахилгын Сүмтэй, тэрээр Номхон далайн галт цагаригийн бүсэд хамаардаг, Курилын арлын сүлжээнд хамаардаг. Тийм ч учраас манж Чин улсын хойд Нийслэл Хүлүн хот нь Орост хамаарч тусгаар тогтновол Курилын арал Орост очно, хэрвээ хятдын мэдэлд үлдвэл Курилын арал нь Японд очно гэж Хангайн уулсын баруун үзүүрийн Богд уулсын сүүл хэсэг Орос, Хятад, Япон гурван улсын хоорондын газар нутгийн маргааныг эхлүүлж бас шийдвэрлэх гаргалгаа болж байлаа. Тиймээс, ч Манж го улс нь Японы цэрэг армын дэмжлэгтэйгээр Хөх Сүм нэхэж Халхын голоор дайран орж ирэхдээ Богд уулын Манширын хийдийг булаалдаж байсан юм. Үүнийг өнөө хүртэл анзаарахгүй байгаа дорныхон нэн эмгэнэлтэй дорнын түүхийн онцлог хэрхэн дорно зүгийн Газарзүйн байрлалд маргаан үүсгэж буйг таньдаггүй, мэддэггүй өдий хүрчээ. Гэтэл, Номхон далайн галт цагираг нь АНУ-ын нутагт Анд уулын оройгоор дайрч өнгөрдөг учраас МНТ-нд Жамух Тэмүүчин хоёр гурвантаа Анд болсон түүх Анд уулын ай сав хүртэл үргэлжилдэг, харин дөрөв дэх удаа эвлэршгүй дайснууд болоход мөн л Анд уул ба Инд голын ай сав хүртлэх өргөн уудам нутаг ба Тагнын нурууг хамарч байдаг онцлогтой.
Дорнын билгийн Саран тоолол тангад Он тоололд хамаарна
Дорнын билгийн Саран тоолол нь шөнө дундын хулгана цагт эхэлсэн эртний Тан улсын Он тоололд хамаарч түүний задралын 50 улсын тангад төрт ёсонд хамаардаг. Энэ нь дорнын Инь-Янь үүсгэхдээ булингартай усны ай савын Эх орны бэлэгдэл юм. Энэ нь отгон Худ хори түмд, хожуу отгон Худ хар хэрэйдүүдийн нутагт хамаардаг ч цаашлаад Тагна-Анд уулсын хооронд, мөн өмнө зүгийн Инд мөрний эртний Шумерийн Соёлд хамаардаг юм. Энэ бол зүүн Азийн булингартай усны орон зайг таниулдаг болой.
Ариун бүхнийг хамгаалах шаардлага
Ариун гал, ариун газар, ариун ус хамгаалах тухай ойлголт монголчуудын дунд байдаг ч түүнээ хэрхэн гүйцэтгэх талаар ямар ч мэдлэг байдаггүй. Тийм ч учраас гурван үеийн ариун гал голомтын бэлгэдлийн оршихуйн баталгааг танихгүй байна. Ярих нэг хэрэг, гүйцэтгэх бодит үйлдэл хамгаас чухал. Магадгүй өөрийгөө монгол хүн гэж итгэх хүн бүр Тэмүүчин Чингис хааны гурван үеийн ариун гал голомтыг хамгаалах үүрэгтэй гэж хэлж чадах боловч хэрхэн яаж хамгаалахыг мэддэг. Яг л нэг сургаар олгогдсон мэдлэг эдүгэ хоосон омогшил үүсгэж байдаг. Яг үнэндээ гурван үеийн ариун гал голомт хэмээхүйг ойлгодоггүй. Тэгээд ч гурван үеийн ариун гал голомтод хэн хэний гал голомт багтах талаар төсөөлөл байдаггүй. Ингээд гурван үеийн ариун гал голомтыг хамгаалах түүхэн үүргээ эсрэгээр гүйцэтгэж байдаг. Энэ нь Тэмүүчин Чингис хааны гурван үеийн ариун гал голомтын эсрэг үйлийг Номхон далай ай савын булингартай усны тэлэлтээр өдөөж буйгаа ойлгодоггүй. Тэгэхээр, Соёмбын гурван төрөл зүйл үүнийг маш тодорхой таниулдаг боловч тэдгээрийн ялгааг олж таних чухал болжээ. Эдүгэ цагт Соёмбо нь гурван өөр хэлбэрээр хэрэглэгдэж ирсэн түүхийн цаг үеийг нарийвчлан сурах шаардлага үүсжээ. Өрнө зүгт 13-р зууны үед, дорно зүгт 17-р зуунаас өмнөх үед ариун хэмээх ойлголт маш чухлаар онцолдог байсан. Үүнд, ариун гал, ариун газар, ариун ус, ариун бурхан хэмээх ойлголтоор онцлон ойлгож ирсэн. Үүнээс улбаалаад удмаа ариун байлгах ойлголт яригдаж байлаа. Хүн төрөлхтний түүхэнд ариун хэмээх ойлголт маш чухлаар тавигдаж байсан. Үүний баталгаа нь ариун бурхан, ариун сургаал, ариун судрын тухай ойлголт өрнө зүгт ихээхэн түгээмэл ойлголт байлаа. Тэгэхээр, ариун газрыг хамгаалах гэж оролдсон Загалмайтны аян дайны талаар зохих тайлбар хийх шаардлага үүсэж байгаа.
Загалмайтны аян дайн нь Атлантын далайн булингартай усны тэлэлт хийсэн
Загалмайтны аян дайны зорилго ариун газрыг хамгаалах гэж оролдохдоо Атлантын далайн зүүн эрэг орчмоос Эх газрын зүгт хандаж эхэлсэн нь Атлантын далайн булингартай усны тэлэлтээр ариун газрыг хамгаалахын эсрэг үйлийг гүйцэтгэсэн юм. Яг энэ л булингартай усны тэлэлт Загалмайтны аян дайны зорилго алдагдахад хүргэж улмаар Загалмайтнууд ариун Сүмийг тонох балмад дээрмийн үйлдлийг өдөөсөн байдаг. Загалмайтны аян дайны бүтэлгүйдсэн шалтгаан нь Атлантын далайн усны тэлэлтийг эх газрын гүн рүү хийсэн учраас агуулгаараа яг л Дэлхийн 2-р дайны үеийн фашист германы армийн цэргийн довтолгоог санагдуулам үйлдлийг гүйцэтгэсэн. Чухамхүү, Атлантын далайн булингартай усны тэлэлтийг хийж буйг ойлгоогүйн улмаас Загалмайтны аян дайны үйл явцыг судлаачид тухайн үедээ ойлгоогүй, одоо ч ойлгоогүй байгаа. Тийм ч учраас Их Монголчуудын тэлэлтийн эсрэг үйлдэл байсныг ойлгохгүй өдий хүрчээ. Яагаад гэхээр өнөө хүртэл зарим судлаачид Загалмайтны аян дайнаар ариун газрыг хамгаалж ирсэн мэт төсөөлдөг. Тэгээд ч Загалмайтны аян дайны түүхэн ач холбогдлыг ариун газрыг хамгаалсан гэж төсөөлсөөр байгаа.
Харамсалтай нь өрнө зүгт бүтэлгүйдсэн Загалмайтны аян дайнаар ариун бүхэн утгаа алдсан байдаг.
Загалмайтны аян дайны үеэр ариун бүхнийг Атлантын далайн булингартай усны тэлэлтээр устгах үйл явц явагдсан. Эцэстээ ариун Сүмүүдийг тонон дээрэмдэх ажиллагаагаар Загалмайтны аян дайн бүтэлгүй төгсгөлд хүрсэн. Загалмайтны яан дайныг Христийн шашныг хамгаалсан ариун дайн гэж өнөө хүртэл зарим хүмүүс ойлгодог ч Атлантын далайн булингартай усны тэлэлтээр Христийн шашныг хамгаалах ямар ч боломжгүй. Харин ч Христийн шашны ариун байдлыг устгаж ариун бус байдлыг бий болгож чадсан нь Загалмайтны аян дайны хамгийн сүүлчийн тохиолдол байлаа.
Шинжлэх ухааны үндэслэлтэй ариун ба ариун бусыг ялгаж сурах чухал болжээ
Загалмайтны аян дайн Атлантын далайн булингартай усны тэлэлт хийсэн учраас ариун газрыг хамгаалах зорилгоо биелүүлж чадаагүй. Үүнийг яг одоо ойлгох цаг иржээ. Яагаад гэхээр Хүн төрөлхтний түүх түүхэнд ариун ба ариун бусын хил хязгаарыг ялган танихгүйн улмаас үүсэж буй төөрөгдөл нь Хүн төрөлхтөн маш олон удаа Загалмайтны аян дайнд оруулсан ч эцсийн үр дүн байнга эсрэгээр дуусаж байсанд Шинжлэх ухааны дүгнэлт хийх цаг болжээ. Чухамхүү Шашин ба Шинжлэх ухаан хоёрын хандлага яг нэг ижилхэн дүгнэлтийг хийх боломж энэ л мөчид тохионо. Тэгэхээр, шашны сургаалын ариун ба ариун бус судар, ариун ба ариун бус Сүм хийд, ариун ба ариун бус сургаалыг ялгахад эдүгэ цагт Шинжлэх ухааны үндэслэлт шаардлагатай болжээ.
Эх газар хэмээх ойлголт эртнээс цэнгэг усны орон гэж ойлгодог байсныг бүх нийтээр санах шаардлага үүсжээ. Чухамхүү, Эх орноо хамгаалах гэж оролдвол цэнгэг усны орныг хамгаалах шаардлагатай. Яг энэ өнцгөөс цэнгэг ус ариун ус, тэрээр зөвхөн ариун газарт баталгаатай орших боломжтой гэж үзвэл ариун газар-ариун ус хэмээх арга-билиг Соёмбо таних Шинжлэх ухааны үндэслэл таны өмнө тодорхой болж харагдана. Тэгэхээр, арга билиг Соёмбо бол ариун газар ба ариун усны бэлгэдлийг илэрхийлж байлаа.
Ариун бурхныг төрүүлэгч Эхийн Сүм, ариун Эхийн бэлгэдэл
Дэлхий дахинд Загалмайтны яан дайн бүтэлгүйдэх яг тэр торгон агшинд төв Азийн зүгээс цэнгэг усны тэлэлтийг хийж эхэлсэн түүх Тэмүүчин Чингис хаан, түүний үр хойчист хамаарна. Чингисийн монголчууд эдүгэ цагийн ОХУ-ын нутгийн эртний Хүннүгийн таван давхраат цэцэгт талд “ариун бурхны төрүүлэгч ариун эхийн сүм”-ийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, ариун эхийн сургаал ариун судрын ёсыг зүүн Европын орнуудад дэлгэрүүлж эхлүүлсэн тухай баримт саяхан тодорхой болж эхэлсэн. Гэтэл, 17-р зууны дорно дахинд юу ч мэддэггүй, судалж сонирхдоггүй, дорнын Эрдэмтэд зөвхөн Бээжингийн архив л ухдаг хоббитой.
Соёмбо бол мөрөн голын ай савынхны Дээрхийг ёсны бэлгэдэл юм
Соёмбо нь мөрөн голын ай савын Дээрхийн ёсны өнгөрсөн, одоо, ирээдүйн бэлгэдлийг нэгтгэн буйг илтгэдэг. Энэ бол Алтан Орд улсын хамгийн чухал онцлог юм. Гэхдээ Соёмбо нь ерөнхий утгаараа хоёр хэсгээс бүрддэг, ариун гал, Нар, Сар гурав нь мөрөн голын дээд Ертөнцөад хамаарч, тухайн мөрөн голын эхэн ундарга таниулдаг, харин хоёр багана доторх нь мөрөн голын ай савд хамаарна. Ийнхүү, Мөрөн голын ай савынхныг захирах Төрт ёсонд захирагдахдаа 17 р зуунд анх Өндөр гэгээн Занабазар дорнынхонд Соёмбо бүтээж үлдээхдээ “арга – билиг” Соёмбо үлдээгээд “алтан Төрийн Алтан Сүлд Соёмбод залбирч явах”-ыг сануулсан. Гэтэл алтан Соёмбо ба арга-билиг Соёмбо хоёрыг ялгахгүй дорнынхон арга-билиг Соёмбыг л алтан гэж итгэж өдий хүрчээ.
Ийнхүү алтан Соёмбо эдүгэ хүртэл дорнынхонд танигдаагүй шалтгаан нь тэр нь Өндөр гэгээний эхийнх нь өвгөдийн нутагт хамаардаг учраас дорнынхон яахин мэдэх билээ.
Ингээд алтан Соёмбо, алтан тэвшний хөндийг танихгүйн улмаас дорнын билгийн саран тоололт монголчууд яг одоо Соёмбын 6 дахь хэлбэрийг хэрэглэж хорлолын Соёмбо дээдлэн амьдарч байгаа нь тун эмгэнэлтэй юм. Хамгийн гол алдаа нь тунгалаг уст мөрөн голыг танихгүйгээс болж булингартай уст голын ай савд амьдарч байж түүнээ ариун ус гэж андуурч байгааг ухаарах цаг болжээ. Ийм учраас ариун гал, ариун газар, ариун усны цогц оршихуйг цоо шинээр таних, түүнийг хамгаалах шаардлага үүсжээ.
Довын оройд хоёр загас байршлаа булаалдах аюул
Довын оройд хоёр загас байршлаа булаалдах аюул нь Алтан ургийн охины отгон хөвүүдийн Улс төрийн гэрлэлт, түүний үр дагавар хаашаа эргэхийг таниулдаг.
Дов мэргэн нь Соёмбын гурав дахь хэлбэрт хамаарах алтан Эх билиг-алтан хөвүүн байлаа. Гэвч отгон хөвүүн эцгийн гал голомт өвлөдөггүй харин хамгаалах үүрэгтэй учраас тэрээр ах Дува зааж өгсөн тэнхлэгийн голоор нүүдлэн орж ирэх харь нүүдэлчдийг захирч тэдний охинтой Улс төрийн гэрлэлт хийх үүрэг оноогдсон болой. Ингээд алтан Дов арга болсон Дов мэргэн нь хори түмдийн Алан го охинтой тэнхлэгийн голд гэрлэсэн түүхтэй. Ингэж Довын оройг булаалдах аюул эхэлж, Дов мэргэн үгүй болонгуут түүний бэлэвсэн гэргийг яаран төрхөмд нь буцааж байж Дов мэргэний ариун алтан Дов нутаг ахынх нь хойчсын хяналтад орсон түүхтэй. Харин Алан го эцэг Хорилдай мэргэний хори түмдийн нутагт хори түмд билиг үүсгэж хори түмд арга болох гурван хөвүүнээ төрүүлжээ. Яг энэ түүх нөгөө л Адам Ева хоёрын Довын орой булаалдахдаа булингартай усны тэлэлтэнд өртсөн түүхийг хори түмдүүд дагалдуулдаг.
Довын оройг цэнгэг ус ба булингарт ус булаалдах аюул
Адам Ева хоёрын хортой алим идэж, худалч хулгайч болсон түүхийг булингартай усны ай савынх Ховс гэнэ. Үргэлжлэлийг “Түрэг 2021 календарь” номоос үзээрэй.
Арга-билиг Соёмбо хөрвөх аюул
Арга-билиг Соёмбо нь яг үнэндээ байршлаас хамаарч өөр өөр тайлбар дагалдана.
Хэрвээ эхнэр нөхөр хоёрын хувьд бол Ханджамц хатны Биологийн гарал үүсэл нь Ширээ цагаан нуур орчимд харин түүний нөхрийн хувьд горлосын удмынхны түүх Буйр нуурын зүүн эрэгт байвал тэд ийм л хоёр өөр Газарзүйн байрлалын хоёр өөр зүгийн нуурын ай савыг загас бэлэгддэг. Дорнынхны хувьд Буйр нуурын зүүн эргийн Орчун голын ай савд дорнын хонги иргэдийн “алтан ураг”-ийн нутаг гэж хуурамчаар төсөөлдөг учраас эцэстээ Өндөр гэгээний эцгийг нь Алтан ургийн хүн гэж андуурч өнөөг хүрчээ. Гэтэл, Бат хаан уул, Ширээ цагаан нуур нь Ойрдын Ханджамцын цэнгэг усны ай савд Оршихуйг илтгэнэ. Харин Буйр нуур нь түүний нөхрийн горлосын удмынх уугуул нутаг бэлгэднэ. Яг л хоёр өөр нуурын ай савын хил хязгаарыг таниулна. Ширээ цагаан нуур нь Дэлхий дахины бүх Ширээт ламын нутгийн Дээрхийн ёсыг сахиулсан дээд нутаг байлаа, Өндөр гэгээн Дэлхий дахины ширээт лам нарын Дээрхийн оронд төржээ. Харин Буйр нуур бол Хэрлэн голын адгийн Хөлөн нуур байлаа. Иймд ариун Эх дорно дахинд хүүгээ мөн охиноо хэн байхыг шийддэг ёсоор Ширээ цагаан усны түвшин байнга тогтвортой Дээрхийн ёсоо Буйр нуурын ай савд таниулдаг, түүний баталгааг Хэрлэн гол хангадаг зарчим Ертөнцийн зүй тогтнолын мөнхийн Хуулийг таниулдаг. Тэгээд ч дөрвөн ойрдын Ханджамц нь Бат хааны Алтан Ордын нутгийн том Богд уул орчмын удмынх шүү дээ. Ийнхүү, Актуба мөрөн гол ба Орчун голын өрсөлдөөн Өндөр гэгээний аав ба ээжийн удмаас эхэлсэн түүхтэй.
Ханджамцын өргөлдөгч хори түмдийн хорчин татвар эм байлаа
Дөрвөн Ойрдын нутгийн Ханджамцын өрсөлдөгч нь хятдын хаалттай хотод манжийн хориотой хотод манжийн Улсын Эх болж, манж Чин улсын хатны 6 Ордон захирч байлаа. Ингээд дорнынхон хори түмдийн хорчин татвар эмийг өөрсдийн Улсын Эх гэж үзээд дорнын билгийн саран тоололд дахин дагаж манж Чин улсад итгэл үнэмшлээр нэгдсэн юм.
Ариун эхийн хөвүүн цаашид ариун эх ба ариун хүүгийн билиг-арга үүсгэжээ
Ийнхүү, билиг-арга Соёмбоны эх хүүгийн тайлбар үүснэ.
Хэрвээ эх хүү хоёрын хувьд бол арга нь Өндөр гэгээн өөрөө юм. Гэхдээ түүнийг Арга гэж хэн ч ойлгоогүй өдий хүрсэн. Билиг нь Эх Ханджамц юм. Ширээ цагаан нуурын мандал дээр Өндөр гэгээн Дов үлдээж чадсан Эх хүүгийн билиг-арга болно. Ханджамц нь Ойрдын гэж алдаршсан. 17 р зууны билиг – арга Соёмбо нь эхээ алдаршуулах хөвүүн, хөвүүнээ алдаршуулах ариун Эхийн Соёмбо юм. Үүнийг хос загасны явдлаар таних боломжтой. Харамсалтай нь үүнийг хэн ч анзаарч танихгүй өдий хүрч хэрэглээнээс гарах үеийг хүрчээ. Ийнхүү, Ойрдын Ханджамц Эх хүүгийн ёсоор дорныг билиг-арга Соёмбо бэлгэдлээр захирчээ. Мэдээж тэдний мөрөн голын ай сав захирах үйлийг Өндөр гэгээний хувьд “хүний дээд Нагац”-ын гурван үеийн ариун гал голомт тэргүүлсэн болой. Арга-билиг Соёмбо нь алтан мөнгөн хос загасны бэлгэдэл болдог. Чухамхүү алтан загас ба мөнгөн загас хоёрын дүрсийг босоо байрлалд онцгойлон таних учиртай. Энэ нь Их Хүрднийх гэдгийг босоо тэнхлэг таниулдаг учиртай.
Байгалийн билиг арга
Дорно зүгт Инь-Янь буюу Эх хүү ёсыг бэлгэдэхдээ Алтан газрын алтан Ургийн Эх ба цэнгэг уст дов-Өндөр гэгээн хөвүүний бэлэгдэл юм. Энэ нь Ногоон нуруу-Хөдөө Арал хоёрыг Хэрлэнгийн гол босоо тэнхлэг болон холбодог гэдгийг дорныхон мэддэггүй. Чухамхүү 1228 онд Өгөдэй хаан Хэрлэнгийн Хөдөө Аралд хаанчлахдаа түүний эх Бөрт хатаны эхийн булган дах бэлгэнд ирсэн нь Ногоон нуруу байлаа. Тэгэхээр Байгалийн билиг арга Соёмбо нь ариун Эх ба ариун хөвүүний ариун уст ундаргуудыг таниулдаг.
Арга-билиг Соёмбо
Цэнгэг усны ай савд цэнгэг уст мөрөн гол шатлан урсах үед цэнгэг уст эцэг довоос, цэнгэг уст Эх үүсэх шинэ цэнгэг уст хүү Довоос -цэнгэг уст охины Дов үүсэх нь цэнгэг усны ай савд хамаарна.
Арга-билиг Соёмбо бол Тэмүүчин Чингис хаан ба Бөрт хатан мөн Тэмүүчин Чингис хаан ба түүний охид яг л уйгарын хан хүү хүсэмжилсэн тунгалаг уст мөрөн гол урсах боломж олгох тэр л “үүл арилж, Наран мандаж, мөсөн хайлж, тунгалаг уст мөрөн гол урсах” боломж юм. Тэгэхээр арга-билиг Соёмбо нь ариун газрын Довоос тунгалаг уст булаг ундрах нь түүний адагт тунгалаг уст мөрөн голын ай сав үүсэх боломж нь хос арга билиг загасны явдлыг цэнгэг усны ай савд таниулдаг.
Арга-билиг Соёмбо харайхад түшиг тулгуур, хазайхад түшиг болдог
Зөвхөн Тэмүүчин Чингис хааны бусад хатдын охидын Бэхи үүрэг нь нэгэн зүгийн Наран тохиолоос нөгөө зүгийн Наран тохиол хооронд Тэмүүчин Чингис хаанд харайхад тулгуур, хазахайд түшиг болж байсан. Алага бэхи: Онгуд аймагт бэр болсон Алага бэхи хятадын суурин иргэншилд монгол удирдлагыг хэрэгжүүлсэн Боржигон аймгийн анхны хүн болжээ. Төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэмд суралцсан гүнж байсан ба “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”-д түүний тухай “Өдөр бүр ном уншиж, хэдэн зуун эмэгтэйчүүдээр сувилуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг өөрийн биеэр шийдвэрлэдэг” хэмээн бичсэн байдаг. Тийм учраас “Төр захирагч гүнж” хэмээн алдаршжээ. Чингис хаан 1207 онд Онгуд аймагт өгөхдөө “Харайхад минь хөл болж, хазайхад минь түшиг болж, халтирахад минь тах болж, халамж тус хүргэхээ хайрт Алага минь мэдтүгэй” хэмээн сургаж мордуулжээ. Чингис хаан говийн өмнө орших хаант улсууд руу хаяагаа тэлэх хүнд хүчир үйлстээ Алага бэхи гүнжээрээ туслуулсан байдаг. Монгол цэргийг бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай Алага бэхи Онгудыг захирах болсноор монгол цэргийг хоол хүнс, сэлгээний морьдоор хангадаг байв
Дорнын Соёлт монголчууд арга-билиг Соёмбо чухалчилдахгүй
Дорнын Соёлт монголчууд арга-билиг Соёмбо төдийлөн мэддэггүйн улмаас Тэмүүчин Чингис хааны их хатан Бөртийн тээж төрүүлсэн, төрсөн ганц охин, түүний үр хойчсын талаар өнөө хүртэл ердөө ч анхаарлаа хандуулаагүй, түүнчлэн, Зүчи, Цагаадай, Өгөдэй мөн Бат хааны охидын хойчсыг ч анхааралдаа байлгаж чадаагүй.
Цагаадай хааны удмын охид доголон Төмөр хаанд хүчээ өгсөн
Доголон хочит Төмөр хаан Цагаадай хааны удмаас хоёр ч хатан залж байж арга-билиг Соёмбын Их бага Хүрдний Газарзүйн байрлалд чөлөөтэй зорчин үйл хэргээ амжилттай хэрэгжүүлсэн, түүнчлэн Хара Ордыг Курган цоо шинээр үүсгэн байгуулж, Өгөдэй хааны хойчсыг шинэ нутагт байршуулсан түүхэн баримт Кузнец Алатау уулын бэлд батлагдсан. Одоо Өгөдэй хааны хойчис тэнд 4350 жилийн өмнө эхлээд дуусчихсан Өгөдэйн “Худын календарь” гартаа атгаад амьдран сууцгааж байна.
Арга-билиг чухал ч түүнийг дорно таньдаггүй
Билгийн саран тоололт дорнынхон арга-билиг Соёмбо тоодоггүй. Билгийн саран тоололт дорнынхон арга-билиг Соёмбо орхиод 17-р зуунд хятдын Инь-янь даган одсон нь хори түмдийн хорчин татвар эм хятдын хаалттай хотын манжийн хориотой хотод манжийн Улсын эх болохуйг даган одсон билээ. Ер нь бол 1239 онд хятдад, 1636 онд манжид нэгдсэн түүхийг гол гогцоо нь хори түмдүүдийн үүрэг маш ихээр байсныг судлаач анзаардаггүй. Чухамхүү,дорнын Соёлт дорнод монголчууд 1239 онд хятад, 1636 онд манжид, 1911 түвдэд дагаар орсон шалтгаан нь хори түмдийн үүрэг оролцоо маш их байсан, тийм ч учраас одоо ч хори түмдийн Алтан ханы ач хүүгийн хойд дүрд мөргөж буй нь түвд далай ламд мөргөх байдлаар илэрч, түвд эзэн богд хаан хүргэнээ түмэн жилийн Наран гэрэлт түмэн наст шинэ эринийг эхлүүлнэ гэж 1911 оны гахай жид найдаж байсан.
Дорно зүгт арга-билиг Соёмбо байдаггүй, хори түмдийн Инь-янь уламжлал бий
Доныхон арга-билиг ярих дуртай ч эсрэгээр хятдын, манжийн, түвдийн Инь-янь дагадаг нь дорнын билгийн саран тоолол баталдаг, түүнчлэн дорнын Эх-хүү буюу Инь-янь 6 зүйлийн адаг 6 дахийг ахин дахин эхлүүлэх үйлд бүх нийтээр шамддаг. Үүнийг өөрчлөх гэж 2008 оноос хойш 13 жилийн турш хөндлөнгөөс оролдоод нөлөөлж чадаагүй. Тэд өвөг дээдсийнхээ уламжлалаас салахгүй гэж шийдэмгүй байдаг нь хори түмдийн уламжлал дагаж буйгаар баталдаг.
Рак Довын Соёмбо
Эртний Грекийн календарь Рак-ийн гэрт буюу довын оройд хоёр загасны бэлгэдлийг дүрсэлдэг. Гадаад далайн ай савд арга – билиг хоёр харилцан байрлалаа нэгэн Довын орой булаалдах хоёр өөр зүгийн загасны явдлыг бэлгэддэг. Энэ нь цэнгэг уст Арга – булингартай уст Билиг хоёрын Арга үгүй болох аюул нь Довын орйд булингартай усны тэлэлт орж ирэх үед хамаарна. Иймд цэнгэг усны арга- мөн цэнгэг усны билиг Соёмбо-ны нутгаас ангид газарт хамаарна. Довын бэлгэдэл Рак нь яст мэлхий ба намгийн мэлхийн зааг таниулдаг нь яг л Хара Хорум хот ба уйгарын хар балгас хоёрын байршлын ялгаа шиг юм. Нэгэн голын хөндийд оршихдоо ариун газар нь яст мэлхийн оронд хамаарч Хара Хорум хот 64 багана дээрх дорнын Түмэн жилийн түмэн амгалан хотыг таниулсан түүхтэй. Харин уйгарын Хара балгас нь Орхоны хөндийд хөх Түргийг мөхөөсөн аюулыг МЭ 820-840 онуудад хара уйгарын хаант улс унахдаа баталжээ.
Соёмбо нь мөрөн голын ай савд Рак-ын оронд хос хоёр загас хоёр үзүүр сэтгэлээр байршлаа өрсөлдөн булаалдах аюулыг таниулахдаа хэрвээ булингартай усны загас Довын орой дээр гарвал хорт хавдраар өвчлөх аюулыг өдөөжээ.
Отгон хөвүүн Улс төрийн гэрлэлт хийж Рак довын Соёмбо үүсгэдэг
Отгон хөвүүн Дов мэргэн болон отгон хөвүүн Тулуй нар Рак довын Соёмбо үүсгэдэг, энэ нь ариун газар арга ба булингартай усны билиг гэрлэлт байлаа. Ингээд Рак довын Соёмбо үүсгэхдээ отгон хөвүүний Худ нар ахмад хөвүүдийн гурван үеийн ариун гал голомтын хяналтад байсаар байдаг. Ийм учраас зөвхөн отгон хөвүүд Рак довын Соёмбо үүсгэж ахмад хөвүүдийн хяналтад байдгийг Дэлхийн II дайны үед ахмад хөвүүн Зүчи хааны охины хөвүүний үүсгэн байгуулсан цагаан Орос улс нь өрнө дорно зүгт Рак довын Соёмбын нутгийг амжилттай хянаж чадсан түүхтэй
Рак дов Худын нутагт хорт хавдар үүсгэх аюул өдөөдөг
Тэмүүчин Чингис хаан ба Тоорил хоёрын дундуур гулсан орж ирэх Туулын голын булингартай ус нь Рак довын зүгээс ундарга юм. Гэтэл, Туулын гол даган микрофоны бариад гүйх сэтгүүлчдийг хараад гайхдаг юм. Дорнын Соёлт монголчууд нь дорнын билгийн Саран тоолол даган мөрддөг, үүгээрээ бусад монголчуудаас онцгой.
17-р зуунд баруун зүгт нүүдлэн одсон Зүүнгарынхан байршлаа чадамгай олж сууршьсан байдаг
Гэвч бусад гэх монголчуудыгаа дорнын Соёлт монголчууд төдийлөн сайн ойлгодоггүй. Тэгэхээр, 17-р зуунд баруун зүгт нүүдлэн одсон Зүүнгарынхны сууршлын бүс маш өвөрмөгц. Арга-билиг Сомбот довуудыг их бага дөрвөдүүд эзлэн 17-р зуунаас өнөөг хүртэл хамгаалан амьдарсаар л байдаг. Харин, торгууд, бузан, бурут, оролманууд нь Каспын тэнгисийн эрэг орчмоор рак дов тойрон амьдарч байдаг. Гэтэл тэднийг дорнын билгийн саран тоололт монголчууд хэзээ ч ялгаж чаддаггүй.
Өнөөгийн Монгол Улсын Туг Сүлд хоосорчихсон
Тиймээс өнөөгийн Монгол улс нь зүүн Азид төвлөн оршин арга-билиг Соёмбо Төрийн Сүлд, Туг далбаанд бэлэгдэн дүрсэлдэг нь Загасны Ордод Наран байрлах үед хамаардаг болохыг баталдаг. Гэтэл, Загасны эрин дуусч, орой дээрх гурван үеийн ариун гал голомт өөр Соёмбын оройдшилжчихсэн. Тэгээд ч Загасны Ордод Наран байрлах үед Наран байрлах 12 дахь Ордод хэзээ ч хаврын баяр хийдэггүй юм чинь дорнын билгийн саран тоололт монголчуудад арга билиг Соёмбо ерөөсөө ч хэрэггүй, хоосон бэлгэдэл. Тиймээс, арга билиг Соёмбо төдийлөн ач холбогдол өгч байгаагүйн улмаас түүнээс өөр хорчин Соёмбо хэрэглэж байдаг. Зүүн Азийн Монгол улсын Туг Сүлд хоосорч байгаа талаар 2017 оноос албан ёсоор албан бичгээр олонтоо мэдэгдсэн.
Алтан Төрийн алтан Соёмбо ч дорнынхон тоодоггүй
Түүнчлэн Монгол Төрд хоёр Соёмбо бий, нэг нь алтан Төрийн алтан Сүлд, хос хоёр загасны орныг бэлэгддэг, тэр нь Алтан Орд улсад хамаардаг, Тухайлбал, ахмад ач хөвүүн Бат хааны Алтан Орд улсын 13 алтан төрийн бэлэгдлийн нэг нь юм. Дөнгөж саяхан Загасны Ордод Наран байрлах үед хос алтан загасны, хос мөнгөн загасны, алтан эсвэл мөнгөн залаат хос загасны мөн арга-билиг загасны Соёмбын давхцалын 2021 оны 3-р сарын 16 нд 10.020 дахь удаагийн Тэмүүчин Чингис хааны эхлүүлсэн тэргэл улаан Саран өдөр тохиосон, 2021 3-р сарын 17 нд мөн л 10.020 дахь удаагийн Тэмүүчин Чингис хааны эхлүүлсэн шинийн нэгэн тохиосон. Яг энэ үйл явдлыг угтаж мөн эртний Грекийн зүгээс Тройн хаант улстай байлдсан Тройн дайны төгсгөл тохиох өдрийн давхар дурсамжийг Ромын эзэнт гүрний хэмжээлшгүй эрх мэдэлт Юлий Цезар үгүй болсон мартын иды тохиох үеийн товлон Түрэг 2021 календарийн Нээлтийг хийсэн.
Их Хориг бол мартын иды байлаа
Хэнтийн ууланд буй Их Хориг бол МЭӨ эртний Грекүүдийн Тройн дайны ялалтын бэлгэдэл мөн Ромчуудын Тройн дайнд ялагдсаны бэлгэдэл оршдог. Чухам үүнийг Чингис хааны төрсөн бас онхолсон газар, бас дахин төрнө мөн дахин үхэх үед онхлох газар гэж дорнынхон төөрөлдөж байдаг.
Comments
Post a Comment